Мэндчилгээ

Мэндчилгээ

          Дархан-Уул аймгийн иргэд та бүхэн Дархан сумын 5-р цэцэрлэгт тавтай морилохыг урьж байна.

       Манай цэцэрлэг нь 1970.01.19-ны өдөр ашиглалтанд орж, цэцэрлэгийн 8 бүлэг, яслийн 4 бүлэгтэй анхныхаа галыг асааснаас хойш эдүүгээ 45 жил  үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай хамт олны дундаас Алтан гадас одонт Монгол улсын зөвлөх багш 2 төрөн гарсан. 

       Бид үйл ажиллагаагаа зардал багатай, түргэн шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй  ил тод болгохдоо мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин ажиллаж байна.Үүний нэг илрэл болгож энэхүү цахим хуудсыг ажиллуулж байгаа бөгөөд манай цахим хуудсанд зочилсноор цэцэрлэгийн сургалт үйл ажиллагааны талаарх мэдээлэл, зөвлөгөө зөвлөмж болон бусад мэдээллийг цаг хугацаанд нь авах боломжтой юм.Та бүхэнд хэрэгцээтэй мэдээллийг вэб сайтаараа дамжуулан тухай бүрт нь хүргэж байх болно.